Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР "САЯТАН" ПРОГРАМ ЗОХИОЛОО
Хилийн 0286 дугаар ангийн Холбоо мэдээллийн технологийн албаны хошууч Ц.Өлзий-Орших, ахлах дэслэгч Б.Мягмарсүрэн нар Монгол Улсын Хилийн тухай хуулийг хүн бүрт хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэх, сурталчилах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дэвшилтэд технологи ашиглан “Саятан” програм бүтээлээ. Арав орчим жилийн өмнө “Саятан болохыг хүсвэл” цэнгээнт танин мэдэхүйн нэвтрүүлэг телевизийн сувгаар гарч байсныг та бүхэн санаж байгаа. Энэ програм тухайн нэвтрүүлэгтэй адил бөгөөд зөв хариулт бүрдээ мөнгө хожихоос гадна асуултандаа бүрэн гүйцэт хариулж чадахгүй бол үзэгчдээс асуух, 50, 50 хувийн боломж авах үйлдлүүдийг нэг бүрчлэн суулган өгсөн байна. Мэдээллийн технологи хурдацтайгаар хөгжиж ухаалаг төхөөрөмж, тэдгээрт суурилсан системүүд хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж байгаа өнөө үед дээрх програм нь алба хаагчдын цаг хугацааг хэмнэхээс гадна онлайн хэлбэрээр сургалт авах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм.
2017 оны 05 сарын 31 | Үзсэн : 143