Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
АВАРГАА БАТАЛЛАА
ХХБ-ын Ахмадын холбооноос хоёр дахь жилдээ ахмадуудынхаа дунд зохион байгуулсан шагайн харвааны тэмцээнд Хилийн 0132 дугаар ангийн бэлтгэл дэд хурандаа Б.Жамбаа ахлагчтай баг амжилттай оролцож алтан медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд аймгийн гоц мэргэн, бэлтгэл хошууч Ш.Адьяасүрэн, бэлтгэл дэд хурандаа О.Пушаа, Т.Гарьд, П.Буянхишиг, ахлах ахлагч С.Ганхуяг, харваач Ш.Цагаач нар багтсан бөгөөд өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж хошой аварга болсон юм. Мөн бэлтгэл дэд хурандаа П.Буянхишиг чавх болон цуваа харваанд онч мэргэнээ сорьж түрүүлэн алтан медаль хүртэж багаараа тэргүүлсэн байна.
 
2017 оны 05 сарын 29 | Үзсэн : 210