Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
АРХИВЫН БАЙГУУЛЛАГЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монгол Улсад орчин цагийн Архивын байгууллага үүсч хөгжисний түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Архивын ерөнхий газраас төрийн төв, төрөлжсөн архивын ажилтнуудын дунд ажил мэргэжил, спорт, урлагийн наадмыг зохион байгууллаа. Тавдугаар сарын 10-20-ны хооронд зохион байгуулагдсан тус наадамд ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, Нийслэлийн архив зэрэг 14 байгууллагын 500 орчим ажилтнууд оролцож шилдгүүдээ шалгаруулсан юм.
Архивын ажилтнуудын урлагийн наадам нийт зургаан төрлөөр явагдсанаас гоцлол дууны төрөлд Улсын хилийн музейн эрхлэгч, дэд хурандаа Н.Ганболд I байр, гоцлол хөгжмийн төрөлд Музейн сан хөмрөгийн эрхлэгч П.Нарангэрэл III байрыг эзэлжээ. Харин спортын тэмцээний волейболын төрөлд ХХЕГ-ын баг тамирчид I байр, ширээний теннисний төрөлд II байр, дартсын төрөлд III байр, сагсан бөмбөгийн төрөлд тусгай байрт тус тус шалгарсан байна. Мөн тус наадмын “Архивын ажил мэргэжлийн аварга шалгаруулах” төрөлд архивын ахлах офицер, сан хөмрөгийн эрхлэгч М.Алтангоо тэргүүн байрт шалгарчээ. 
Тус наадмыг нийслэл, орон нутагт нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд шалгарсан баг тамирчид ирэх намар архивын байгууллагын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. 
 
2017 оны 05 сарын 31 | Үзсэн : 201