Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ЦЭРЭГ ЧАМДАА ХАЙРТАЙ-30 ЖИЛ
Монголын дууны урлагийн арвин их сан хөмрөгт монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн, үеэс үед ам дамжин дуулагдаж басхүү сэтгэл зүрхийг нь гэгэлзүүлж догдлуулж чаддаг бүтээлүүдийн нэг нь яах аргагүй “Цэрэг чамдаа хайртай” хэмээх дуу билээ. Алдарт яруу найрагч Барнангийн Доржпалам үгийг нь бичиж, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ая данг нь тааруулж ХЦДБЧ-ын гоцлол дуучин Ш.Жавзмаад өгч анх дуулуулснаас хойш эдүгээ энэ сайхан дуу Mонголын тал нутгаар дамжин өртөөлж түгсээр 30 жилийн хаврын яргуйтайгаа учран золгожээ. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар, Ховд хотуудад тоглосон “Цэрэг чамдаа хайртай” хүндэтгэлийн концерт Хилийн 0130 дугаар ангийн соёлын төвд хилчдэд болон шинээр албанд татагдан ирсэн ХЦАХ-чдад тоглолоо. МУСТА Ш.Жавзмаагийн хувьд манай удам залгасан хилчдийн хүүхэд төдийгүй хилийн застав, отрядод төрж өссөн ангийн “Өсвөрийн хилчид” клубыг анх үүсгэн байгуулцсан хилчин уран бүтээлч юм. Түүний тоглолтын бүрэлдэхүүнд МУГЖ Пүрэвдорж, МУСТА Наранцэцэг, Огтоо, Эрдэнэбулган нар багтсан байлаа. 
 
2017 оны 05 сарын 31 | Үзсэн : 338