Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
"АМИНААС ҮНЭТЭЙ ЭХ ОРОН" ДУУ ФРАНЦАД ЭГШИГЛЭЛЭЭ
Франц улсад амьдардаг Монголчууд нийлэн “Flame” буюу “Галын дөл” хэмээх сайн дурын байгууллагыг байгуулжээ. Энэ байгууллага нь Францад Монголынхоо соёл заншлыг таниулан дэлгэрүүлэх, тус улсад сурч, ажиллаж буй Монголчууд, үр хүүхдүүддээ эх соёлоо хадгалан өвлүүлэх, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын арга хэмжээг тус улстай харилцан зохион байгуулах зорилгоор байгуулагдсан байна.
Дээрх байгууллага өнгөрсөн сард Роберт гүнгийн хотын захиргаатай хамтран Францын Brie comte Robert хот буюу Роберт гүнгийн хотод Монголын соёлын өдөрлөгийг амжилттай зохион байгуулжээ. Өдөрлөгөөр үндэсний уламжлалт наадгай болох шагайн харвааг сонирхуулж, Монголын аж амьдрал, соёл заншлыг харуулсан монгол кино, зургийн үзэсгэлэнг толилуулах, гэрийг хэрхэн барих тухай танилцуулга хийх зэргээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Соёлын арга хэмжээг тус хотын 600 гаруй иргэд үзэж сонирхсон байна.
Түүнчлэн соёлын өдөрлөгт Монголдоо соёлын үрийг таригч, олонд үлгэр жишээ хүнийг урин нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцуулна гэсэн дүрмийн дагуу МУСТА бүжигчин, соёлын биет бус өв тээгч Д.Баттөмөр, ХЦДБЧ-ын хоолой тавилын багш, МУГЖ, дэслэгч Б.Ганчимэг нарыг урьсан байна. Урилгаар эх орноо Франц улсад сурталчилахаар очсон Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин маань Төрийн шагналт, СГЗ З.Түмэнжаргалын шүлэг, УГЗ Б.Шаравын хөгжим “Монголын тал нутаг”, УГЗ Б.Ганхуягийн ая, Д.Чагнаадоржийн шүлэг “Аминаас үнэтэй эх орон”, “Боодогтой сэвгэр”, “Бөхөөжөө гэлгүй яахав” гэх дуунуудыг Роберт гүнгийн хотод эгшиглүүлжээ.
2017 оны 05 сарын 29 | Үзсэн : 191