Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“Мастер тулаанч” шоуны ялагч тодорлоо
VTV телевиз Монгол тулааны шилдэг тамирчдын холбоотой хамтран “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд гурван сарын турш “Мастер тулаанч” холимог тулааны реалити шоуг анх зохион байгуулсан. Тус шоуны ялагчийг тодруулах тулаан зургадугаар сарын 04-ны өдөр Бөхийн өргөөнд боллоо. Энэхүү шоунд нийт 120 гаруй тулаанч авьяас, ур чадвар, хүч чадлаа дайчлан тулалдсаны эцэст шилдэг 24 тулаанч сүүлийн шатанд үлдсэнээс 77 кг жинд тулалдсан Хилийн 0303 дугаар тусгай салбарын Тусгай томилгоот бүлгийн сургалт эрхэлсэн орлогч, ахмад Д.Батсүмбэрэл аваргын бүсийн эзэн боллоо. Ахмад Д.Батсүмбэрэлийн хувьд “MGL-1” холимог тулааны гурван удаагийн аварга юм.
2017 оны 06 сарын 09 | Үзсэн : 256