Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛИЙН БООМТЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТАСГИЙН БОЛОН ХИЛИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЗАСТАВЫН ДАРГА НАРЫН АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО
Улсын Их хурлаас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хилийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд хууль 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш таван сарын хугацаа өнгөрлөө. Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр болон хилийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог бий болгох, хилийн аюулгүй байдлыг хангах үндсэн зорилтын хүрээнд улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тиймээс хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасаг, хилийн шалган нэвтрүүлэх заставын дарга нарын арга зүйн сургалтыг зохион байгуулж, байгууллагын удирдлагаас улсын хил хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн хэм хэмжээний актуудыг хэрэгжүүлэх, хилийн боомтоор гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэрийг холбогдох албан тушаалтнуудад хүргэж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн сургалтын үеэр Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын бүтцийн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж, тодорхой асуудлуудаар нэгдсэн ойлголцолд хүрсэн юм.
 
2017 оны 06 сарын 21 | Үзсэн : 514