Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН, НАЧИН ЦОЛТОН ТӨРЛӨӨ
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Бүх цэргийн баяр наадам 2017 оны зургадугаар сарын 17-ны өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Аймаг цэргийн цолтой хүчит 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдсан юм. Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооноос 64 бөх зодголсон бөгөөд Хилийн 0253 дугаар ангийн бөх аймгийн арслан Балганы Хишигбаатар түрүүлж аймгийн хурц арслан, Хилийн 0164 дүгээр ангийн бөх Ганцогтын Бадрах тав даван шөвгөрч аймгийн начин цол тус тус хүртлээ. Мөн Хилийн 0198 дугаар ангийн бөх аймгийн арслан Мягмарын Бадарч, Хилийн 0130 дугаар ангийн бөх аймгийн арслан Оргихын Хангай нар тав даван шөвгөрч чимэг нэмлээ. 
2017 оны 06 сарын 22 | Үзсэн : 216