Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ БАГААР ХИЛИЙН 0218 ДУГААР АНГИ ШАЛГАРЛАА
Улаанбаатар хүрээний ангиуд өөрсдийн санаачилгаар спортыг хөгжүүлэх, сурталчлах, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор спортын зэрэгтэй, шилдэг  эмэгтэй тамирчдын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээн зургадугаар сарын 13-аас долдугаар сарын 05-ны хооронд ширүүхэн өрсөлдөж, өндөрлөлөө. Багууд таван үе 25 онооны  системээр долоо хоногт хоёр удаа, нийтдээ зургаан удаагийн тоглолт хийж шилдэг ангиар Хилийн 0218 дугаар анги шалгарав. 
Хилийн 0164 дүгээр анги удаах байранд шалгарсан амжилтаар тэмцээн өндөрлөсөн юм. Тэмцээний хаалтын ажиллагаанд зориулж I, IV болон II, III байрт шалгарсан багууд нэг баг болон нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа.
 
2017 оны 07 сарын 05 | Үзсэн : 215