Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ АНГИ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ
Хилийн 0131 дүгээр ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны долдугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар зарилгаар “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын их хурлын гишүүн Н.Амарзаяа, ХХЕГ-ын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Өмнөговь аймгийн засаг дарга, ХХТХЗ-ийн дарга Н.Наранбаатар, Өмнөговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий цэрэгжүүлсэн байгууллагуудын удирдлага, үе үеийн ангийн захирагч нар болон ахмад хилчид урилгаар оролцлоо. Тус хилийн отряд нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1933 оны тогтоолын дагуу ДХГ-ын ерөнхий даргын 1933 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тушаалаар Өмнөговийн тусгай комендатур нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй билээ. 
Түүхийнхээ 84 жилийн хугацаанд хилийн талаар баримтлах бодлого, хилийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр, Хилийн тухай хууль тогтоомж, хил хамгаалах байгууллагын тоот удирдамжуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн ахмад хилчид, отрядын үе үеийн удирдлагуудын нөр их хөдөлмөрийг үнэлж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Цэргийн гавьяаны одонт анги боллоо.
 
2017 оны 07 сарын 03 | Үзсэн : 63