Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
СОЁМБОТ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улсын хилийн захын дөрвөн цэгт босгож буй Соёмбот хөшөөний нээлт Алтай таван богдод 2017 оны зургадугаар сарын 21-ний өдөр боллоо. 
Уг соёмбот хөшөө нь Монгол орны түүх соёл, үндэсний бахархал, ёс заншил өв уламжлалыг харуулсан зураг дүрслэл бүхий их бие нь 5.4 метр юм. Хөшөөг Монгол Улсын төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг урлан бүтээсэн бөгөөд суурилуулах болон бэлтгэл ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хилийн 0285 дугаар анги, Зэвсэгт хүчний 340, 331 дүгээр ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн идэвх санаачилга гарган ажиллаа. Соёмбот хөшөөний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж,  чөлөөнд байгаа дэслэгч генерал Д.Моломжамц, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Бавуудорж нар хүрэлцэн ирсэн юм.
 
2017 оны 06 сарын 26 | Үзсэн : 233