Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛИЙН АНГИУДЫГ ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОЛОО
Сүхбаатар аймгийн ХХТХЗ-өөс 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу Хилийн 0146 дугаар ангийн Холбоо залаа, Бичигт, Адуун чулууны заставуудад гүний худаг, мөн Дорнод бүсийн эрчим хүчний систем, төрийн өмчит хувьцаат компаний Сүхбаатар аймаг дахь салбартай хамтран Бичигтийн застав руу 800 метр газар цахилгаан дамжуулах агаарын шугам байрлуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.    Ундны усны гүний худаг, агаарын цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад авах нээлтийн арга хэмжээг долдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан, Тамгын газрын дарга Ч.Батгэрэл, Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаний Сүхбаатар аймаг дахь салбарын дарга С.Батхүү, Бичигт олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомт дахь Хил хяналтын байгууллагын удирдлагууд орон нутгийн ард иргэд, ХХТХГ-д оролцжээ. Үүний зэрэгцээ Эрчим хүчний сайдын тушаалаар Хилийн 0168, 0306 дугаар ангиудыг төвийн эрчим хүчинд холбох ажлыг улсын хөрөнгө оруулалтаар хийж эхлээд байгаа юм. Эхний ээлжинд Хилийн 0168 дугаар ангийг 159,4 км газарт цахилгааны шугам татаж төвийн эрчим хүчинд холбосон байна. Ийнхүү агаарын цахилгаан шугам, гүний худгийг байгуулснаар хилчдийн төдийгүй орон нутгийн ард иргэд, ХХТХГ-ийн хэрэгцээ шаардлагыг хангасан, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн ажил болж байгаа юм.
 
2017 оны 07 сарын 06 | Үзсэн : 295