Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛИЙН 0306 ДУГААР АНГИ ОДОН ХҮРТЛЭЭ
Улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж яваа Монгол Улсын баатар хурандаа Пунцагийн Чогдонгийн нэрэмжит Хилийн 0306 дугаар анги түүхт 80 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны долдугаар сарын 03-ны өдрийн  дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны одон” хүртлээ. Одон гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер, техник  эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Дорнод аймгийн засаг даргын орлогч дарга Ч.Ганбат болон ахмад хилчид, зочид төлөөлөгчид оролцон баяр хүргэлээ. Ангийн түүхэн замнал, байгуулсан гавьяа, үе үеийн хилчдийн хөдөлмөр, зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасан юм. Энэхүү шагнал нь тус ангид алба хааж байсан, одоо ажиллаж буй ажилтан, алба хаагчдын улам ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, урам зоригийг бадраасан түүхэн үйл явдал боллоо. 
 
2017 оны 07 сарын 10 | Үзсэн : 71