Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн  Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль хүртсэн хилчдийн шагналыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гардуулан өглөө.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Ар тал зэвсэг, инженер, техникийн хэлтсийн дарга, хурандаа О.Батзориг, “Цэргийн гавьяаны одон”-гоор Хил хамгаалах ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа А.Эрдэнэчимэг, “Алтан гадас одон”-гоор Хил хамгаалах ерөнхий газрын үйлчилгээний ажилтан Б.Сэлэнгэ, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хилийн 0151 дүгээр ангийн мужаан, сийлбэрчин Г.Ууганбаяр, “Цэргийн хүндэт медаль”-аар Хилийн 0218 дугаар ангийн Дотоод хяналт, хөдөлмөр хамгааллын ахлах офицер, хошууч Х.Ундрах, Хил хамгаалах ерөнхий газрын үйлчилгээний ажилтан Б.Тогтохсүрэн нарын нийт 47 албан хаагч төрийн дээд одон медаль хүртлээ.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт шагнал авсан албан хаагчдад баяр хүргээд “ХЗДХЯ-аас зарласан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил”-ийн зорилтоо бүрэн дүүрэн ханган биелүүлэхэд бид бүхний хамтын ажиллагаа хичээл зүтгэл юу юунаас чухал” хэмээн тэмдэглэн хэллээ.
2017 оны 07 сарын 20 | Үзсэн : 401