Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ИХ НААДМААС Т.НОМИН-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Олон улсын хүүхдийн их наадам нь Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхэд, залуучуудын дунд олимпийн хөтөлбөрт багтдаг спортыг хөгжүүлэх, Монгол үндэсний спортыг сурталчилах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хүүхдийн Спортын Олон Улсын наадмыг манай улсын санаачилгаар 2009 онд Улаанбаатар хотноо анхны наадмыг зохион байгуулж байсан түүхтэй.
Олон улсын хүүхдийн анхдугаар наадмыг спортын таван төрлөөр 300 тамирчин оролцуулан зохион байгуулж байсан бол Улаан-Үдэд зохиогдсон VI наадам нь спортын найман төрлөөр 350 гаруй тамирдыг хамруулан зохион байгуулагдаж байсан. Харин энэ удаагийн VII их наадам нь 2017 оны наймдугаар сарын 13-18-ны хооронд Улаанбаатар хотод Орос, Монгол, Хятад гурван улсын 1100 тамирчид 11 спортын төрлөөр 10 өөр спортын ордонд өрсөлдлөө. Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж  буй тус тэмцээн нь өмнөх тэмцээнүүдээс гурав дахин олон тамирчид, хоёр дахин их спортын төрлөөр олон улсын стандартын дагуу зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Тэгвэл наадмын Боксын төрөлд Хилийн 0208 дугаар тусгай салбар, Хилчин спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ 50кг жинд тулалдаж аваргын алтан медаль хүртлээ. Т.Номин-Эрдэний хувьд Өсвөр үеийн УАШТ-д түрүүлж энэ тэмцээнд оролцох эрх авсан билээ. Уг наадамд алтан медаль хүртсэн тамирчдын анхны багш дасгалжуулагч нарт нь алтан медаль гардуулсан нь онцлох явдал боллоо. Дашрамд дурдахад энэ тэмцээнд түрүүлсэн хүүхдүүд 2018 онд Аргентин улсад зохиогдох хүүхдийн олимпод оролцох эрх авахаараа онцлог юм. 
2017 оны 08 сарын 20 | Үзсэн : 261