Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Н.МӨНХБАЯР ХУВИЙН АМЖИЛТАА ШИНЭЧИЛЛЭЭ
“Лондон-2017” хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин марафон гүйлтийн төрөлд  амжилттай оролцлоо. Хөнгөн атлетикийн хамгийн хүнд бас нэр хүндтэй төрөлд тооцогддог марафон буюу 42 км 195 метрийн зайн уралдаанд эх орноо төлөөлж Хилийн 0243 дугаар ангийн тамирчин ахлах ахлагч Н.Мөнхбаяр оролцсон юм. Тус төрөлд 100 тамирчин гараанаас гарч 71 нь зайгаа туулан барианд орсон байна. Ингээд Кенийн тамирчин Ж. Кируи 2:8:27 секундын амжилт үзүүлэн түрүүлсэн бол  Н.Мөнхбаяр 2:18:42 сек амжилтаар 34 дүгээр байрт орж хувийн амжилтаа шинэчлэн тогтоолоо. Мөн Ц.Бямбажав 2:21:48 амжилтаар 46 дугаар байр, Б.Сэр-Од 2:21:55 амжилтаар 48 дугаар байрт, эмэгтэйчүүдийн марафонд Г.Хишигсайхан 2:44:48 гүйж 52 дугаар, Б.Мөнхзаяа 2:46:59 амжилтаар 58 дугаар байрт тус тус орлоо.  Манай улсын хувьд энэ удаагийн  хөнгөн атлетикийн ДАШТ-нд эрэгтэйчүүд  амжилттай оролцсон бөгөөд Кени, Япон, Танзани, Их Британий дараа эхний тавд жагсчээ. 
2017 оны 09 сарын 01 | Үзсэн : 111