Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ДЭЛХИЙН БҮЖГИЙН НААДАМД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Жил бүр зохиогддог ’’WORLD DANCE FESTIVAL’’ буюу дэлхийн бүжгийн наадамд олон улсын бүжигчдээс шилдгийн шилдгийг сонгон шалгаруулах уралдаан “Сөүл” хотын Үндэсний Их Театрт 2017 оны долдугаар сарын 18-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 14 орны 1000 гаруй бүжигчид оролцсон ба балет, орчин үе, модерн, ардын, этник гэх мэт бүжгийн бүх төрлүүдийг багтаасан дэлхийн хэмжээний “A” зэрэглэлийн томоохон уралдаан болсноороо онцлог болов. Энэхүү дэлхийн бүжигчдийн наадамд анх удаа Монголын үндэсний бүжгийг сонгон авч оролцуулсан бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Хилийн 0224 дүгээр тусгай салбар буюу Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын бүжигчин, ахлагч Н.Батнасан, дэд ахлагч С.Ууганцэцэг нар амжилттай оролцож IV байр буюу тусгай байр эзэллээ.
2017 оны 09 сарын 06 | Үзсэн : 303