Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХЗДХ-ийн сайд хилчин тамирчдад хүндэтгэл үзүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт 2017 онд спортын өндөр амжилт гаргаж, монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн яамны харьяа агентлаг, байгууллагуудын дэргэдэх спорт хорооны тамирчдад хүндэтгэл үзүүллээ. Сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр “Хилчин спорт хорооны самбо, жудо бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Х.Эрдэнэт-Од, боксын дасгалжуулагч, хошууч Ж.Еркин нарыг, “Хүндэт жуух” бичгээр “Хилчин” спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Н.Бүрэнбаатарыг шагнасан байна. Мөн МУГТ, олимпийн мөнгөн медальт, хошууч Д.Сумъяа, МУГТ, ахмад Д.Отгондалай, Монгол Улсын Даяан мэргэн, дэслэгч Б.Ёндон, Хилийн 0130 дугаар ангийн бөх, аймгийн арслан, дэслэгч О.Хангай, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн арслан дэд ахлагч Б.Хишигбаатар, Хилийн 0164 аймгийн бөх аймгийн арслан, ахлагч Д.Тамир нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
2017 оны 09 сарын 16 | Үзсэн : 189