Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХОЛБООЧИД ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Унгар улсын Эстергом хотод зохион байгуулагдсан Өндөр хурдны телеграфын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хилийн 0151 дүгээр ангийн хошууч Д.Сувд, дэслэгч С.Буянтогтох, тус ангийн ахмад хилчин, бэлтгэл ахмад Б.Болорцэцэг нар амжилттай оролцоод ирлээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 18 орны 90 гаруй тамирчин өрсөлдсөнөөс “Дуудлага хүлээх” төрөлд  дэслэгч С.Буянтогтох хүрэл медэль хүртлээ. Өмнө тус тэмцээнд олон улс орны тамирчид өрсөлдөж байсан хэдий ч Ази тивээс медальт байранд шалгарч байгаагүй бөгөөд тэрбээр Монгол төдийгүй Ази  тивээс медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болоод байгаа юм. 
Тамирчдыг эх орондоо ирэхэд ХХЕГ-ын Холбоо мэдээллийн технолигийн хэлтсийн дарга, хурандаа Н.Урдийнбиш болон Хилийн 0151 дүгээр ангийн хамт олон нь угтан авч хүндэтгэл үзүүллээ.
2017 оны 09 сарын 20 | Үзсэн : 263