Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХОС АЛТАН МЕДАЛЬТАН “ВАНИССА”
Монголын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Намрын тэмцээн 2017” улсын аварга шалгаруулах үзэсгэлэн, тэмцээн 2017 оны есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Гачуурт дахь Хархираа амралтын цогцолборт болж өнгөрлөө. Тус тэмцээн нь улсын хэмжээнд нохойн үүлдэр хөгжлийг сайжруулах зорилготой бөгөөд нохдын бие галбир, үүлдэр стандартын талаар нийтэд таниулах зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг юм.
Уг тэмцээнд Хилийн 0151 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Албаны нохой сургалтын төвийн дарга, ахмад Ж.Өлзийбаяр нь “Ванисса” дуудлагатай лабрадор ретривер үүлдрийн +24 сараас дээш насны нохойг анх удаа бэлтгэн оролцууллаа. Тэмцээнээс “Ванисса” дуудлагатай нохой нь “Үүлдрийн аварга” /маш сайн/, “Монгол Улсын аварга” /маш сайн/ гэсэн хос алтан медалийн эзэн боллоо.
2017 оны 09 сарын 20 | Үзсэн : 224