Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ЦЭРГИЙН ЦАГДААГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
ЗХЖШ-ын даргын 2017 оны есдүгээр сарын 15-ны өдрийн А/390 дүгээр тушаалаар “Цэргийн цагдаагийн ажиллах журам"-ыг батлан гаргасан байна. Энэхүү журмыг бие бүрэлдэхүүн аравдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд үүрэг болгожээ.
Цэргийн хүрээний нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны цэргийн алба хаагчид, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн хил, дотоодын цэрэг, онцгой байдлын албаны сонсогчийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан "Цэргийн нийтлэг дүрмүүд"-ийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Цэргийн цагдаагийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, Монгол Улсын хууль, "Цэргийн нийтлэг дүрмүүд"-ийн заалтуудыг цэргийн хүрээ /хотхон/, анги, байгууллага, салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэхэд оршиж байгаа аж.
2017 оны 10 сарын 03 | Үзсэн : 286