Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Азийн клубуудын анхдугаар аварга шалгаруулах тэмцээн 2017 оны есдүгээр 30-наас аравдугаар сарын 01-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдлаа. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд “Сүлд”, “Хилчин”, Хан-Уул дүүрэг “Женко” клуб, “Алдар” спорт хороо, Японы Комацү гэх таван баг өрсөлдөв. Хилийн 0208 дугаар салбар буюу “Хилчин” спорт хорооны эмэгтэйчүүдийн багийг төлөөлж 52кг жинд түрүүч Ч.Аззаяа, Э.Гэрэлмаа, 57кг жинд Л.Энхрийлэн, 63кг жинд Б.Баасанжаргал, Л.Дэлгэрмаа, -70кг жинд Б.Хонгорзул, М.Даваасүрэн, +70кг жинд ахлах ахлагч Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа нар оролцсон юм. Тойргийн журмаар явагдсан тус тэмцээний алтан медалийг Японы Комацү баг, мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны баг, хүрэл медалийг Хан-Уул дүүрэг “Женко” клуб, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо хүртлээ.
2017 оны 10 сарын 06 | Үзсэн : 157