Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“ХИЛЧИН” ОХИДЫН БАГ ХОС МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО
Хилийн 0208 дугаар салбар, “Хилчин” спорт хорооны волейболын баг 2017 оны есдүгээр сард зохион байгуулагдсан хоёр тэмцээнд амжилттай оролцлоо. 
“Тэнүүн-Огоо” клубын нэрэмжит волейболын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 8-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тойргийн журмаар явагдсан тус тэмцээнд эрэгтэй есөн баг эмэгтэй дөрвөн баг өрсөлдсөнөөс Бригадын генерал Х.Лхагвасүрэн эзэнтэй Хилийн 0208 дугаар салбарын “Хилчин” охидын баг мөнгөн медаль хүртэв. Тэмцээний шилдэг тоглогчоор Хилийн 0164 дүгээр ангийн тамирчин Г.Энхнаран, шилдэг давуулагчаар С.Бямбагарав, шилдэг чөлөөт хамгаалагчаар Б.Сосорбурам нар тодоржээ.
Мөн есдүгээр сарын 25-наас 30-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын Волейболын холбооны “Гоё кап” залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй есөн баг оролцсоноос “Хилчин” охидын баг мөнгөн медаль хүртэж амжилтаа бататган хос медалийн эзэд боллоо. Тус тэмцээний шилдэг довтлогчоор спортын мастер Т.Ундармаа, шилдэг хаагчаар спортын мастер А.Осгонтамир нар шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнийг  хурандаа Н.Басан захирагчтай Хилийн 0288 дугаар ангийн хамт олон ивээн тэтгэжээ.
2017 оны 10 сарын 13 | Үзсэн : 182