Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“Урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг”-ийн VI ээлж хилд
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн “Урьдчилан сэргийлэх хилийн хөдөлгөөнт бүлэг”-ийн VI ээлж 2017 оны аравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Уг хөдөлгөөнт бүлгийг ТТАХНЭ-ийн нүдний их эмч, дэд хурандаа Б.Баттуяа ахлан гэмтлийн их эмч, хошууч Б.Нарансүх, дотрын их эмч, хошууч А.Туяа, дүрс оношилгооны эмч, хошууч Л.Буянтогтох, шүдний эмч, дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн их эмч, дэслэгч Г.Гэрэлцэцэг, мэдрэлийн их эмч, дэслэгч Л.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр Увс, Завхан аймгийн гурван ангийн бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр аян замдаа гарлаа.
2017 оны 10 сарын 25 | Үзсэн : 114