Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Д.СУМЪЯА СИЛЬВАГ ЯЛЖ, ИХ ДУУЛГЫН АВАРГА БОЛЛОО
Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хорооны тамирчин, хошууч Д.Сумъяа Арабын нэгдсэн Эмиратын улсын Абу Дабид хотод болж буй “Их дуулга” тэмцээний 57 кг-ийн жинд аваргын төлөө олимпийн аварга, Бразилын жүдоч Рафаэла Сильватай барилдаж, вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртлээ. 
Дашрамд сонирхуулахад Д.Сумъяа Риогийн олимпийн шигшээд Сильватай барилдаж, ялагдал хүлээснээр мөнгөн медаль хүртэж байсан. Олимпиос хойш жил гаруйн дараа дахин таарч өрсөлдөгчөө буулган авлаа. Тэд өмнө нь зургаан удаа таарч барилдахад манай бөх дөрөвт нь ялж байжээ. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хорооны тамирчин, хошууч Д.Сумъяагийн удаа дараагийн гайхамшигтай амжилтуудыг нь үнэлж “Хөдөлмөрийн баатар” цол хүртээх зарлигт гарын үсэг зурсан сайхан мэдээг хилчидтэйгээ хуваалцахад таатай байна. Ийнхүү хилчин тамирчдын дундаас хоёр дахь хөдөлмөрийн баатар төрж байгаа юм. 
2017 оны 10 сарын 27 | Үзсэн : 104