Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Цанын спортын 60 жилийн түүхэнд дээд амжилтыг тогтоов
Цанын спортын үндэсний шигшээ баг, Хилийн 0165 дугаар ангийн тамирчин, ОУХМ, дэд ахлагч Б.Ачбадрахад Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа. Б.Ачбадрах нь 1994 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд төрсөн. Тэрбээр 10 настайгаас цанын спортоор хичээллэж, улмаар 2013 оноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, Монгол Улсын аварга цол хүртэж, “Лахти-2017” дэлхийн аварга шалгаруулах Б зэрэглэлийн тэмцээний 10 км-ийн зайд хүрэл медаль хүртэн цанын спортын 60 жилийн түүхэнд дээд амжилтыг тогтоосон юм. 
Хилийн 0165 дугаар ангийн тамирчин, ОУХМ, дэд ахлагч Б.Ачбадрах ОУОХ, МҮОХ-ноос хамтран хэрэгжүүлдэг “Пёнчан-2018” хөтөлбөрт хамрагдан бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Тэрбээр өвлийн XXIII олимпийн наадамд оролцох нормативаа биелүүлж, олимпийн эрх авах болзлоо хангаад байгаа юм.
2017 оны 10 сарын 30 | Үзсэн : 128