Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Монгол Улсын харцага, дэслэгч О.Хангай түрүүллээ
Начин цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ үеэр Хилийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Монгол Улсын өсөх идэр начин, хурандаа Д.Дашжамц, Монгол Улсын өсөх идэр начин, дэд хурандаа М.Жамъяанпүрэв, Монгол Улсын начин, дэд хурандаа Н.Түмэннаст, Монгол Улсын начин, дэд хурандаа Д.Пүрэвсүрэн нарт хүндэтгэл үзүүлэв. Начин цолтонд хүндэтгэл үзүүлэх энэхүү барилдаанд Хилийн 0208 дугаар салбар, “Хилчин” спорт хорооноос 20 гаруй бөх зодоглож “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын харцага, дэслэгч О.Хангай түрүүллээ.
2017 оны 10 сарын 23 | Үзсэн : 102