Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Төрийн одон медалиар зарим хилчдийг шагнаж урамшуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хилчдийг төрийн одон медалиар шагнаж урамшуулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж аравдугаар сарын 27-ны өдөр  гардуулан өглөө. 
“Цэргийн гавьяаны одон”-оор ХХЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Чойбаатар, Хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатар, Хилийн 0151 дүгээр ангийн ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа С.Цэрэндамба нарыг, “Цэргийн хүндэт медаль”-аар Хилийн 0130 дугаар ангийн автын засварчин, ахлах ахлагч Д.Батжаргал, Хилийн 0108 дугаар ангийн оператор хянагч, ахлах ахлагч У.Одбаяр, Хилийн 0311 дүгээр ангийн барилга орон сууцны албаны дарга, ахмад Д.Хүрэлтулга нарын 14 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хилийн 0151 дүгээр ангийн хувцасны нярав Б.Оюунцэцэг, Хилийн 0288 дугаар ангийн оёдолчин Л.Оюунцэцэг нарын есөн хүнийг шагнаж урамшуулсан байна. Шагнал гардуулах үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хууль зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь төр засаг үнэлж та бүгдийг шагнаж байна. 
Цаашдын ажилд нь амжилт хүсье” хэмээн баяр хүргэж, амжилт хүсэв.
2017 оны 10 сарын 30 | Үзсэн : 73