Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ТӨЛӨВЛӨНӨ
Өнгөрөгч аравдугаар сарын 31-нд “Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт” сэдэвт сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдлаа. 
Уг сургалтаар төрийн байгууллагууд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөж, түүнийгээ жилийн ажлын төлөвлөгөө, төсөвтөө тусгах ёстой бөгөөд энэ чиглэлээр 2018 оноос ХЗДХЯ эрчимтэй дэмжихээ мэдэгдсэн юм. Жендэр гэдэг нь байгалиас заяасан, үл өөрчлөгдөх хүйсийн буюу биологийн ялгаа биш, харин эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг илэрхийлдэг байна. Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийг хийснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөгжлийг бүтээх тэгш оролцоо ба хөгжлийн үр шимийг тэгш хүртэх боломжтой болох юм. Манай улс “жендэр”-ийн асуудлыг анх 2011 онд хуулиндаа тусгаж эхэлсэн бөгөөд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг баталсан байдаг. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д “Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “”Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ” гэж тусгажээ. Эдгээр бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийг сайжруулах, гэр бүлийн эрүүл, зөв зан үйл, ёс суртахууны чиг хандлагыг төлөвшүүлэх, тэгш хүртээмжтэй ногоон ажлын байр бий болгох, эрэгтэйчүүдэд тусгайлан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болгох, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодит үр дүн гарах юм” гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан, Жендэрийн үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөө /2017-2021/” эмхтгэлийн өмнөтгөлд бичжээ. Мөн эмхтгэлд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бодит үр дүнг гаргахад төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд, олон нийт, олон улсын байгууллагын хамтын идэвх санаачилга, өргөн оролцоо туйлын чухал юм” гэсэн байна. Иймд Хил хамгаалах байгууллага жендэрийн мэдрэмжтэй төлөвлөгөө гарган мөрдөж ажиллах шаардлагатай болж байна.
2017 оны 11 сарын 02 | Үзсэн : 70