Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хилчин уран бүтээлчид “Дэлхийн оюутан, залуучуудын XIX их наадам”-д
“Дэлхийн оюутан, залуучуудын XIX их наадам” дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг билээ. Энэ жилийн наадам ОХУ-ын Сочи хотноо аравдугаар сарын 14-26-ны өдрүүдэд болсон бөгөөд 200 гаруй орны 50 мянган залуучууд оролцсон юм. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сонгон шалгаруулахад ХЦДБЧ-ын “Эетэн” хамтлаг тэнцсэн байна. “Олимпийский” паркад зохион байгуулагдсан наадамд “Эетэн” хамтлагийн хөгжимчин, ахлах ахлагч С.Эрдэнэбулгын бүтээл “Эетэн Монгол” зохиолыг тоглож сонирхуулсан юм. 
Дашрамд сонирхуулахад уг наадам “Энх тайван, эв нэгдэл, нийгмийн шударга ёсны төлөө аливаа түрэмгийллийн эсрэг бид тэмцэж байна” уриан дор зохион байгуулагдаж олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, энхтайван, эв найрамдлын төлөө ирээдүй хойч үеийг нэгтгэх чухал ач холбогдолтой болсон юм.
2017 оны 11 сарын 03 | Үзсэн : 79