Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Монголын соёлын өдрүүдэд оролцоод ирлээ
Монгол Улсын соёлын өдрүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод аравдугаар сарын 29-өөс арваннэгдүгээр сарын 04-ний хооронд боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улс нийт 81 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм. Үүнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Уран зургийн холбоо болон ХЦДБЧ-ын уран бүтээлчид багтсан байна. ХЦДБЧ-ын хувьд анх удаагаа оролцсон бөгөөд хошууч С.Алтансэлэм ахлан нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов. Хөх хотын Үндэсний их театрт болсон соёлын өдрүүдэд ХЦДБЧ-ын бүжигчид “Айсуй хүлгийн төвөргөөн”, “Төв халхын дуулал”, “Алтайн магтаал”, “Хүлгийн хийморь” бүжгээр, дуучин, ахлагч Б.Гончиг “Чандмань эрдэнэ”, “Сайхан Монгол орон” дуугаар оролцсон юм. 
2017 оны 11 сарын 07 | Үзсэн : 88