Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Оюуны бүтээлтэй ахмад хилчдийн уулзалт
Хил хамгаалах байгууллагын  “Ахмадын холбоо” нийт ахмадуудынхаа дунд “Оюуны бүтээлтэй ахмадуудын уулзалт”-ыг арваннэгдүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Чөлөөндөө гарсан ахмадуудын дунд хил хамгаалалтын түүхээс эхлээд хилчдэд хэрэгтэй албаны гарын авлага болсон эрдмийн бүтээл, шүлэг, яруу найраг бичсэн хүмүүс их бий. Нийт 40 гаруй оюуны бүтээл тууривдаг ахмад хилчид байдгаас энэ удаад 20 гаруй нь цугласан юм. 
Тухайн хүний хийсэн бүтээл эзнээ мөнхөлдөг учиртай. Энэ удаагийн уулзалтад цугласан ахмадууд өөрийн бүтээлээ танилцуулж, зохиосон шүлэг яруу найргаа уншиж сонирхуулсан юм. Дэслэгч генерал Ш.Арвай, хошууч генерал П.Даш, хурандаа Ч.Алтангэрэл, дэд хурандаа С.Цэрэндамба нарын ахмад хилчид өөрийн бүтээсэн эрдмийн бүтээлүүдээсээ дэлгэв. Харин хошууч Ц.Болд, Ч.Аврон, Ц.Бор нарын хилчид өөрийн тэрлэсэн шүлэг, яруу найргийн дээжээсээ уншиж сонирхуулав. Эдгээр ахмад хилчин өнөөдөр Хил хамгаалах байгууллагын түүхийг бичиж үлдээн, залуу хойч үедээ оюуны үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсэн нь дэлгэсэн бүтээлүүдээс нь илхэн харагдана.
2017 оны 11 сарын 15 | Үзсэн : 101