Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИН УРАН БҮТЭЭЛЧ АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

Хилийн 0131 дүгээр ангийн Захирагчийн орлогч, Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга, МУСТА, ахмад Одсүрэнгийн Эрдэнэсүх анхны бие даасан “Содон гурван чулуу” тоглолтоо 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд хийж, үзэгч хилчдээ баярлууллаа. Түүний тоглолтонд МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Л.Болдбаатар, ХЦДБЧ-ын уран бүтээлчид, Үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг, МУСТА Б.Хишигжаргал нар оролцож ая дуугаа өргөсөн юм. Ахмад О.Эрдэнэсүхийн тоглолт олон сайхан гэнэтийн бэлгээр дүүрэн байсан бөгөөд түүний балчир насны мөрөөдөл биелэлээ олж, хайртай дотны хүмүүсээрээ хүрээлүүлэн нижигнэсэн алга ташилтын дунд болж өндөрлөлөө.

Авьяаслаг уран бүтээлчийг ХХЕГ-ын даргын тушаалаар “Хилчний алдар I” зэргийн тэмдгээр шагнасныг Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Зоригтбаатар гардуулан өгсөн юм.

2017 оны 11 сарын 24 | Үзсэн : 75