Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар хамтын ажиллагааны санамж бичигт арваннэгдүгээр сарын 23-ны өдөр гарын үсэг зурлаа. Хил хамгаалах байгууллага олимпийн үзэл санааг дэлгэрүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэхэд МҮОХ-той хамтран ажиллаж байсан уламжлалтай. Энэ уламжлалаа улам хөгжүүлж боловсронгуй болгохоо уулзалтын үеэр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн илэрхийлсэн юм. Харин МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Хилчин” спорт хороо, хилчин тамирчдаа дэмжиж ажиллана. Хилчин тамирчид маань гайхамшигтай сайхан амжилтыг үзүүлж байгаа хэмээн хэлсэн юм. Ийнхүү хоёр байгууллагын удирдлага цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2017 оны 11 сарын 24 | Үзсэн : 101