Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХОШУУЧ Ж.ЕРКИН ОЛОН УЛСЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ОД ХҮРТЛЭЭ

Дэлхийн сонирхогчдын боксын холбооноос Киргизстан улсын Бишкек хотод энэ сарын 04-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй олон улсын дасгалжуулагчийн од олгох семинарт долоон орны 26 дасгалжуулагчид хамрагдсан байна. Олон улсын дасгалжуулагчийн од авснаар томоохон олон улсын тэмцээнүүд болон ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн их наадамд дасгалжуулсан тамирчдаа рингэнд авч гарах эрхтэй болох бөгөөд олон улсын боксын холбоонд бүртгэлтэй дасгалжуулагч болох юм. Уг сургалтанд Хилийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны боксын дасгалжуулагч, хошууч Ж.Еркин Монгол Улсаас шалгаран амжилттай хамрагдлаа. Дашрамд дурдахад хошууч Ж.Еркиний дасгалжуулсан тамирчид Монгол Улсын боксын шигшээ багт багтан бэлтгэл сургуулилтаа хийж байна.

2017 оны 11 сарын 20 | Үзсэн : 53