Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“THE HAGUE GRAND PRIX 2017" ТЭМЦЭЭНЭЭС ХИЛЧИН ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ИРЖЭЭ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг “The hague Grand Prix 2017" энэ сарын 17-19-ний хооронд Нидерланд улсад зохион байгуулагдлаа. Энэ удаагийн Гран При тэмцээн нь 2020 оны Токиогийн олимпийн эрхийн оноо олгож буйгаараа онцлог байлаа. Тус тэмцээнд манай улсаас есөн тамирчин хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр зохион байгуулагч Нидерланд, ОХУ-ын дараагаар III байрт бичигдэн өндөрлүүллээ. Тэмцээний эхний өдөр -60кг жинд барилдсан Хилийн 0208 дугаар салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин МУГТ Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн юм. Медалийн төлөөх барилдаанд эзэн орны тамирчин Рое Коффибэргийг 14 секундэд цэвэр ялсан нь тэмцээний шилдэг барилдааны нэгд зүй ёсоор нэрлэгдсэн юм. Харин -73 кг-ын жинд барилдсан Хилийн 0208 дугаар салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Хадбаатар “С” хэсгийн аварга болж, улмаар хагас шигшээд Нидерландын Ван Вестенде Сам, алтан медалийн төлөө АНЭУ-ын Виктор Сквортовыг тус тус ялснаар жиндээ түрүүллээ.

2017 оны 11 сарын 23 | Үзсэн : 51