Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“ХИЛЧИН” ХАМТЛАГ ШИНЭ ДУУЧДААР БҮЛ НЭМЛЭЭ
Цэргийн гавьяаны одонт ХЦДБЧ-ын дэргэдэх эстрад дууны “Хилчин” хамтлагт дуучин сонгон шалгаруулах гурван үе шаттай уралдаан тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн шатанд шалгарч үлдсэн таван дуучны “Гала” тоглолт 2017 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр ХЦДБЧ-ын Соёлын төвд болсон. Тоглолтод таван оролцогч гадаад болон “Хилчин” хамтлагийн дуугаар өрсөлдсөн юм. 
Тэмцээний дүн гарахад оролцогч Н.Энх-Амгалан I байр, Г.Түвшинбаяр II байр, О.Цэцэгмаа III байр, Н.Баярчимэг IV байр, Г.Оюунболд V байрт  тус тус шалгаран үлдсэн. Тэргүүн болон дэд байр эзэлсэн хоёр оролцогчийг “Хилчин” хамтлагийн дуучнаар ажиллах эрхийн бичгээр шагнасан бол удаах байруудыг эзэлсэн оролцогчдыг “Хилчин”  хамтлагтай хамтарсан 500 мянган төгрөгийн уран бүтээл хийх эрхийн бичгээр шагнаж урамшуулсан билээ.  Ийнхүү “Хилчин” хамтлаг залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэллээ.

 

2017 оны 12 сарын 07 | Үзсэн : 54