Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“Харцага кап” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
“Харцага кап” олон улсын таеквондогийн нээлттэй тэмцээн Улаанбаатар хотод 2017 оны арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос, Узбекстаны нийт 568 тамирчин хоёр өдрийн турш ширүүн өрсөлдсөнөөс Хилийн 0132 дугаар ангийн тамирчин, “Хавирга” авто замын шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгслийн шалгагч, спортын мастер, дэд ахлагч Б.Эрдэнэ-Очир эрэгтэйчүүдийн +80 кг жинд оролцож хүрэл медаль хүртсэн. Тус бахдам амжилт нь анги байгууллага болон хилчдийн үйл ажиллагааг сурталчилан таниулж чадлаа.
2017 оны 12 сарын 08 | Үзсэн : 48