Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртэв
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний наймд шалгарсан улсын баг тамирчид оролцдог Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Чебоксары хотод 2017 оны арванхоёрдугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээнд АНУ, ОХУ, Монгол, Япон, БНХАУ, Швед, Украйн, Азербайжан гэсэн найман улсын баг тамирчид оролцсоноос Япон улсын баг тамирчид алт, БНХАУ-ын баг тамирчид мөнгөн медаль, Монгол Улсын баг тамирчид хүрэл медалийг хүртлээ.
Монгол Улсын баг эхний тойрогтоо Азербайжаны багтай таарч 6:2 харьцаатайгаар ялалт байгуулсан бол хоёрдугаар тойрогтоо Украйны багийг мөн 6:2 онооны харьцаатайгаар хожив. Харин зооны аваргын шатанд БНХАУ-ын багт 5:3 харьцаатайгаар хожигдож, АНУ-ын багийг 5:3 харьцаатай ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангасан юм. Тус тэмцээнд Хилийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, дэд хурандаа С.Батцэцэг 69 кг жинд, ОУХМ, дэд ахлагч Э.Сумьяа 55 кг жинд, ОУХМ Э.Гантуяа 60 кг жинд, Хилийн 0218 дугаар ангийн тамирчин, ОУХМ Г.Уртнасан 75 кг жинд оролцсон байна. 
2017 оны 12 сарын 15 | Үзсэн : 140