Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“БӨРТЭ ЧОНО-2017” НААДМЫН ШИЛДГИЙН ШИЛДГЭЭР ХИЛЧИН ТАМИРЧИД ТОДРОВ
15 дахь жилтэйгээ золгож буй МҮОХ-ны тэргүүн дээд шагнал спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно” ёслолын арга хэмжээ шилдгүүдээ тодрууллаа. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал асуулгаар шилдгүүдийг тодруулдаг нь энэ ёслолын гол онцлог юм. Ингээд 2017 оны “Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа Х.Эрдэнэт-Од, 2017 оны “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-аар Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, чансаагаараа дэлхийд тэргүүлэгч, хошууч Д.Сумъяа, 2017 оны “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-аар Монгол Улсын гавьяат тамирчин, ахмад Д.Отгондалай нар шалгарч хилчин тамирчид энэ онд одтой байгаагаа харууллаа.
Мөн "Бөртэ чоно-2017" шилжин явах цомын эзнээр жүдо бөхийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч, Мастерс тэмцээнд дөрөв дэх түрүүгээ хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, хошууч Доржсүрэнгийн Сумъяа хүртлээ. 
2017 оны 12 сарын 28 | Үзсэн : 492