Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИД ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар зарлигаар зарим хилчдийг төрийн одон, медалиар шагналаа. “Цэргийн гавъяаны одон”-оор Хилийн 0245 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Батбаяр, ХХЕГ-ын Хилийн албаны хэлтсийн хойд хил хариуцсан ахлах офицер, хурандаа Л.Цогтжаргал, Хилийн 0214 дүгээр ангийн шифрийн ахлах офицер, дэд хурандаа Н.Нарангэрэл, ахмад хилчин Я.Сэнгээ, Ж.Баярсайхан, Б.Дорж нарыг шагнасан байна.
“Алтан гадас одон”-оор ахмад хилчин, бэлтгэл хурандаа Д.Гончигийг, “Цэргийн хүндэт медаль”-аар ХХЕГ-ын Санхүүгийн хэлтсийн орлогч, дэд хурандаа Ц.Чойжилсүрэн, Хилийн 0165 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Х.Хунафия, Хилийн 0253 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Хүрэлсүх нарын 33 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хилийн 0168 дугаар ангийн сувилагч Д.Болормаа, Хилийн 0253 дугаар ангийн хувцас, шатахууны нярав, данс хөтлөгч Ц.Сумъяа нарын 12 хүнийг шагнасныг ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн гардуулан өглөө.
2018 оны 01 сарын 05 | Үзсэн : 198