Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Чөлөөт бөхийн улсын аваргад амжилттай оролцов
Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд спорт ордон”-д зохион байгуулагдлаа. Монгол бөх олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан тэмцээнд нийт 26 байгууллагын 320 гаруй тамирчид оролцов. Хилийн 0208 дугаар салбар, “Хилчин” спорт хорооноос эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин оролцсон ба эрэгтэй 65кг-ын жинд МУГТ, ахлах дэслэгч Э.Ням-Очир алтан медаль, 92кг-ын жинд Спортын мастер Ч.Алтангэрэл хүрэл медаль, 97кг-ын жинд ОУХМ, ахлагч П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр V байр, эмэгтэй 53 кг-ын жинд ОУХМ, дэд ахлагч Э.Сумьяа алтан медаль, 59кг-ын жинд ОУХМ, Э.Гантуяа мөнгөн медаль, 68кг-ын жинд ОУХМ, ахлагч Ш.Түмэнцэцэг алтан медаль, 55кг-ын жинд ОУХМ, ахлах ахлагч Э.Даваачимэг алтан медаль, 65кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, дэд хурандаа С.Батцэцэг алтан медаль хүртэж багийн дүнгээр IV байр эзэллээ.
2018 оны 01 сарын 15 | Үзсэн : 486