Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Самбо бөхийн улсын аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээнд багийн дүнгээр I, II байрыг эзэллээ
Самбо бөхийн улсын аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээн 2018 оны нэгдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан. Энэ удаагийн тэмцээн Монголын самбо бөхийн холбооны анхны ерөнхийлөгч төр нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбишийн нэрэмжит болж буйгаараа онцлогтой юм. Уг тэмцээнд нийт 31 байгууллагын 450 гаруй тамирчид хүч сорьсон ба Хилийн 0208 дугаар салбар, “Хилчин” спорт хороо бүтэн багаараа оролцов. 
Ингээд тэмцээний дүнгээр эрэгтэй 62кг-ын жинд МУГТ, ахлах дэслэгч Д.Амартүвшин мөнгөн медаль, 68кг-ын жинд ОУХМ, ахлагч Д.Төмөрхүлэг алтан медаль, -74кг-ын жинд ОУХМ Н.Хадбаатар алтан медаль, -100кг-ын жинд ОУХМ, ахлагч Г.Түвшинжаргал алтан медаль, -90кг-ын жинд ОУХМ Б.Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртэж багийн дүнгээр II байр эзлэв.
Харин эмэгтэй тамирчдын дүн гарахад, 52кг-ын жинд ОУХМ Э.Гэрэлмаа алтан медаль, Спортын мастер Г.Ганцэцэг мөнгөн медаль, 56кг-ын жинд ОУХМ Б.Хорлоодой хүрэл медаль,  60кг-ын жинд ОУХМ, түрүүч Ч.Аззаяа алтан медаль, Спортын мастер Л.Нинжин мөнгөн медаль, 64кг-ын жинд Б.Баасанжаргал мөнгөн медаль, 68кг-ын жинд Спортын мастер Б.Хонгорзул хүрэл медаль, +80кг-ын жинд ОУХМ, ахлагч Б.Мөнхтуяа мөнгөн медаль, Спортын мастер Э.Гандиймаа хүрэл медаль хүртэж багийн дүнгээр I байр эзэлсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүллээ.
2018 оны 01 сарын 19 | Үзсэн : 552