Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Албаны нохой хилийн зөрчил илрүүлэв

Хилийн 0132 дугаар ангийн Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд нэгдүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Н унаж явсан автомашинаа нэмэлтээр тоноглон их хэмжээний үхрийн мах нуун улсын хилээр гаргахыг завдсан байна. Уг үйлдлийг дэд ахлагч Б.Монхор, Б.Мөнхням нарын хилчид спанел үүлдрийн албаны нохойн ур чадварыг ашиглан илрүүлжээ. Хилийн 0132 дугаар анги албаны нохойн сургалтыг явуулж хилийн боомтод үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр ийнхүү үр дүнгээ өгсөн байна.

2018 оны 01 сарын 29 | Үзсэн : 668