Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай ирлээ
Энэ жил “Монголын Жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улстай хамтран анхдугаар “Ази тивийн нээлттэй тэмцээн”-ийг зохион байгуулж байгаа билээ. “Ази тивийн нээлттэй тэмцээн”-д бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой. Мөн дэлхийн чансааны өндөр оноо олгох юм. 
Энэ удаагийн тэмцээнд 11 орны 540 гаруй тамирчид өрсөлдлөө. Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн мастерс ангиллын цагаан бүсний 110кг-ийн жинд Хилийн 0303 дугаар тусгай салбарын тусгай томилгоот I салааны захирагч, ахмад С.Пүрэв-Очир оролцож аваргын алтан медалийг хүртлээ.
Тус тэмцээний холын зай буюу 42 км зайн төрөлд Хилийн 0243 дугаар ангийн ахлах ахлагч Н.Мөнхбаяр тэргүүн байрыг эзэлж эх орон, хилчдийнхээ нэрийг өндөрт өргөлөө. 
25 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд таван улсын 67 мэргэжлийн тамирчин, 10 мянга гаруй сонирхогчид оролцсон юм.
2018 оны 03 сарын 01 | Үзсэн : 430