Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ” ТЭМЦЭЭНД ХИЛЧИД БАГААРАА III БАЙРТ ШАЛГАРЛАА
Монгол цэргийн өдрийг угтан Зэвсэгт хүчний Жанжин штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан спортын “Нөхөрсөг уулзалт” тэмцээнд Хил хамгаалах ерөнхий газрын баг, тамирчид амжилттай оролцлоо. 
Оролцогчид буудлага, билльяард, гар бөмбөг гэсэн спортын гурван төрлөөр 2018 оны гуравдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд өрсөлдсөн юм.
Буудлагын тэмцээнд Тагнуулын ерөнхий газрын баг I байр, Цагдаагийн ерөнхий газрын баг II байр, Хуурай замын цэргийн командлалын баг III байр тус тус шалгарсан. 
Билльяардын тэмцээнд Батлан хамгаалах яамны баг I байр, Цагдаагийн ерөнхий газрын баг II байр, Хил хамгаалах ерөнхий газрын баг III байрт тус тус шалгарав. 
Гар бөмбөгийн тэмцээнд 10 багийн 80 тамирчин өрсөлдсөнөөс Онцгой байдлын ерөнхий газар I байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар II байр, Зэвсэгт хүчний жанжин штаб III байрт шалгарлаа.
Ингээд багийн нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүн байр, Батлан хамгаалах яамны баг дэд байр, Хил хамгаалах ерөнхий газрын баг III байрыг эзлэв. 
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан тус тэмцээнд Хил хамгаалах ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын 150 алба хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
2018 оны 03 сарын 12 | Үзсэн : 246