Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИД БАГИЙН ДҮНГЭЭР ДОЛООН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Жил бүр “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний ойн баярыг тохиолдуулан аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
Тус тэмцээнд хилийн отряд /анги/-ууд оролцож чамгүй амжилтыг үзүүлдэг. Энэ жилийн хувьд  Дорноговь, Булган аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул Хилийн 0168, 0129, 0108, 0286 дугаар ангиуд уг тэмцээнд оролцоогүй байна. Харин бусад хилийн отряд /анги/-ын хувьд амжилттай оролцож, багийн дүнгээр Хилийн 0214, 0131, 0146, 0285, 0257, 0101, 0287 дугаар анги тэргүүн байрыг эзэлж, шилжин явах цомын эзэн болсон байна.
2018 оны 03 сарын 27 | Үзсэн : 354