Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“УЛААНБААТАР ЛОППИД 2018”
Скай ресорт цанын баазад гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд “Улаанбаатар Лоппид 2018” гүйлтийн цанын олон улсын тэмцээн 1,5 км ойрын зайн болон марафон төрлөөр зохион байгуулагдлаа. 
Уг тэмцээнд Чех, ОХУ, Нигер, Монгол гэсэн дөрвөн орны 135 тамирчин оролцсоноос Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын дэслэгч Т.Доржготов дасгалжуулагчтай цанын баг тамирчид амжилттай оролцлоо. ОУХМ, дэд ахлагч Б.Ачбадрах 1,5 км-ийн ойрын зайн спринт уралдаанд алтан медаль, 50км-ийн тэших техникийн уралдаанд хүрэл медаль, эмэгтэйчүүдээс спортын мастер Ж.Халиунаа 30км-ийн тэшилтийн зайн уралдаанд шагналт дөрөвдүгээр байр, 17-18 насны ангилалын 10 км-ийн тэшилтийн зайн уралдаанд А.Билгүүн хүрэл медаль тус тус хүртсэн байна. 
2018 оны 03 сарын 19 | Үзсэн : 185