Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
УАШТ-Д ХИЛЧИН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Төв аймгийн Жаргалант суманд гуравдугаар сарын 8-11-ний өдрүүдэд гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд боллоо. Тэмцээнд 10 байгууллагын 70 гаруй тамирчин оролцсон байна. Тус тэмцээнд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын дэслэгч Т.Доржготов дасгалжуулагчтай цанын баг оролцсоноос ОУХМ, дэд ахлагч Б.Ачбадрах 10 км-ийн тэших техникийн уралдаанд алтан медаль, 15 км-ийн сонгомол техникийн уралдаанд мөнгөн медаль, 1,5 км-ийн ойрын зайн спринт уралдаанд мөнгөн медаль тус тус хүртсэн байна. 
Харин эрэгтэй багийн буухиа уралдаанд ОУХМ, дэд ахлагч Б.Ачбадрах, спортын мастер А.Билгүүн, Х.Ган-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй баг алтан медаль хүртэв. Эмэгтэй багийн буухиа төрөлд спортын мастер Ж.Халиунаа, спортын дэд мастер, Ч.Бямбасүрэн, Г.Должинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 145 оноогоор хилчин тамирчид хоёрдугаар байр эзэлсэн амжилттай оролцлоо.
 
2018 оны 03 сарын 15 | Үзсэн : 246