Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД ХИЛЧИД ХАМРАГДЛАА
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын нийтийн албан тушаалтнуудад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтнуудыг авлигаас ангид байх чиглэлээр соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой шат дараалсан сургалтыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байна.  
Тус сургалтад агентлагуудын Дотоод хяналт, аудитын нэгжийн дарга нар, бусад нэгжийн удирдах албан тушаалтан, хүний нөөц, хуулийн асуудал хариуцсан ажилтан, санхүү төсөв хариуцсан ажилтнууд, нийтийн албан тушаалтнууд, нийтийн албанд анх томилогдсон алба хаагчид, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнууд тус тус хамрагдлаа. 
Хил хамгаалах байгууллагаас ХХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар, офицерууд болон төвийн бүсийн хилийн ангиудын хүний нөөцийн тасгийн ажилтнууд оролцсон юм. Оны эхнээс эхэлсэн сургалтын нэгдүгээр ээлж гуравдугаар сарын 23-нд өндөрлөсөн бөгөөд Авлигатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнууд болон Удирдлагын академийн эрдэмтэн багш, докторууд тус  сургалтыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулсан. Ингэхдээ төрийн алба хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, авлигын шалтгаан, нөхцөл, хор хөнөөл, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд хичээлийг үр дүнтэй зохион байгуулсан билээ. Хоёрдугаар ээлжийн сургалт дөрөвдүгээр сараас эхлэн явагдах юм байна.
2018 оны 03 сарын 30 | Үзсэн : 319